fbpx МҮОНРТ-ээр хэн оролдов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 3 секунд

МҮОНРТ-ээр хэн оролдов

За ёстой юу л гэж хэлнэ үү хэл.Ганц удаа эмэгтэй хүн өмөөрчихөе. Дандаа хүний хийж бүтээснийг үгүйсгэж, харлуулж байдаг МҮОНРТ-ээс гарсан орсон, тэр дундаа сахилгын зөрчил, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байсан атлаа өнөөдөр Ерөнхий захирлын суудлыг зүүдэлж байгаа улайрсан улстөрчдийн гар хөл цүнх баригчид аа! Наашаа суугаад үүнийг унш. Ажиллагсдын нэр бариад Үйлдвэрчний хороо, уран бүтээлийн төлөөлөл гэж өөрсдийгөө цоллоод байгаа хүмүүс оюунт хүн юм бол өнгөрсөнөө нэхэн сана.

 Монголын Үндэсний тодотголтой 86 жилийн түүхтэй Монголын  радио, 53 насныхаа босгыг дөнгөж давсан Монголын Үндэсний Телевиз яг өнөөдөр гэр орноо цэмцийтэл цэвэрлэсэн айл шиг айл болж. Орсон гарсан гийчид өнгөлөг өөдрөгийг нь ам булаалдан ярих сайхан дулаахан айл болж. Хэн үгүй гэх. Нүдээ нээгээд хар. Шуудхан л  хэлье. 2017 оны нэгдүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захиралаар Лувсандашийн Нинжжамц гэж эмэгтэй томилогдсоноос хойш, өөрийн багтайгаа хамт энэ өнөр айлыг ийм дулаахан болгосон.Хөтөлбөрийн бодлого шинэчлэл хийн дэд бүтцээ тэлж, бодлогоо цэгцлэн Хүүхэд гэр бүл, Спорт, монголыг гадаадад сурталчлах MNB World сувгуудыг шинээр бий болгож MNB сонсдог радиог үүсгэн байгуулав.

Нэгэн зүйл: Өмнөх удирдлагаас шилжиж ирсэн гурван тэрбум /3,000,000,000/ төгрөгийн өрийг томилогдсон цагаасаа эхлэн төлж барагдуулав.  Үүнд дотоод өр хоёр /2,000,000,000/ тэрбум, гадаад өр нэг /1,000,000,000/ тэрбум төгрөг байлаа.

Нэгэн зүйл: ОНРТ-ийн тухай хуулийг 2005 онд баталсанаар РТХЭГ-ын үл хөдлөх хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр үнэлж МҮОНРТ-д шилжүүлсэнийг 2019 онд Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг  хөндлөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүүлсэнээр 20,5 тэрбум төгрөгөөр тогтоов.Ингэж МҮОНРТ-ийн  хөрөнгө үнэ цэнтэй болов.

Нэгэн зүйл: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд МҮОНТ-ийг тоон технологи, HD форматад бүрэн шилжүүлж, хальсгүй технологийг нэвтрүүлэв.

Нэгэн зүйл: Нийт ажиллагсдын цалинг 2017 онд 100 мянган төгрөгөөр,2019 онд 50 мянган төгрөгөөр, 2020 онд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж дундаж цалин 1,050 мянган төгрөг болгов.

Нэгэн зүйл: 2017 онд “МNВ хүүхдүүд” ажиллагсдын 150 хүүхдийн цэцэрлэгийг нээв.

Нэгэн зүйл: 2019 онд Фитнессийн төвийг нээв.

Нэгэн зүйл: 2008 оноос хойш хийгдээгүй тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хийв.

Нэгэн зүйл: 600, 150 мэдээний студийн гэрэл тайзыг бүрэн шинэчилэв.

Нэгэн зүйл: ОХУ-ын Байкалын их сургуульд МҮОНРТ-ийн 200 гаруй уран бүтээлч, инженер техникийн ажилтанг богино хугацааны сургалтад хамруулав.

Нэгэн зүйл: Өөрийн үйл ажиллагааны хөрөнгөөр Нэг /1,000,000,000 / тэрбум гаруй төгрөгийн техникийн шинэчлэл хийв.Үүнд бүх төрлийн камер, гэрэл / лед, суурин бусад/, микрофон, компьютер багтана.

Нэгэн зүйл: Спортын талбайг шинээр байгуулав.Энэ олон нэгэн зүйлүүд нь бүтээн байгуулалтын зах зухаас нь тоймлон хүргэж байгаа нь.Харин одоо уран бүтээл контентын хувьд олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД байна. Робокон, Нинжа дайчин, ММ өдрийн хөтөлбөр,Хөлбөмбөгийн ДАШТ, Уран сайхны бүрэн хэмжээний болон олон ангит кинонууд: “Хавар”, “Сэтгэл мэднэ”, “Хамгийн азтай үе”,”Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам” ,“Гэргий”, “Ховор хүмүүс”,”Дурлаж болохгүй бүсгүй”, “Тусгаар тогтнолын товчоон”, “Эрт нахиалсан сарнай”,”Тахал”, “Калмык”, “Халх голд байгуулсан гавьяа”,”Өв соёлын өлгий нутгаар” баримтат кино гэх мэт.

Нэгэн зүйл: Сайн байна уу? Өвөрмонгол

Нэгэн зүйл: Эрэн сурвалжлах багийг шинээр байгуулж, нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөв.

Нэгэн зүйл: Азийн спортын 27-р наадмыгүзүэгч олондоо хүргэв.

Нэгэн зүйл:Залуучуудын зуны спортын наадам энэ мэтийг дурдаад байвал их ээ урт жагсаалт гарна. Дахиад хэлье. Энэ олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД –ийг хүмүүс мартжээ. Бага байхад уншдаг байсан “Салан баавгайн” үлгэр лугаа. Угаасаа хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг,зүгээр суугаа хүнийг хэн үл тооно. Шинэ төрлийн Короновирус COVID 19-ийн үед Монгол байтугай дэлхийн эдийн засаг сөхөрч буй цаг дор МҮОНРТ-ийн төсвийн дэмжлэг болох 5,2 тэрбум төгрөгийг танасан нь  ажил хийдэггүй хамт олны нэрийн барьсан хэдхэн хүнд бүр ч олз болов.Ажиллагсдынхаа амьдралын баталгаа болсон ажлын байрыг хадгалж, нэг ч хүн цомхотгохгүйн тулд урамшууллыг хасч нийтээрээ тэсч үлдэх шийдвэр гаргасан нь хамгийн их буруудав.

Л.Нинжжамц өдөр тутмын сониноос угшилтай, хийж бүтээхийн ирэн дээрээ яваа энэ бүсгүй хэр баргийн эрээс илүү л ачаа дааж яваа даа.Ахиад нэг өмөөрчихөе. Монголын Үндэсний Олон Нийтийн эрх ашгийн үүднээс элдэв дээдийн зөрчил гаргаж, ирж буцаад уйлан дуугараад үүдэнд нь зогсч ажил төрөлтэйгээ залгасан улайрсан улстөрчдийн гар хөлүүдэд хариуцлагыг нь тооц.Олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадсан юм чинь бусдын гар хөл бологсдын эсэргүүцлийг даваад гарах нуруу танд бий. Л.Нинжжамц аа!    

Жилд нэг удаа даатгалын төлбөр төлөөд зээлийн эрсдэлээс сэргийлэх боломж бий
Жилд нэг удаа даатгалын төлбөр төлөөд зээлийн эрсдэлээс сэргийлэх боломж бий
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​