fbpx

Н.Номтойбаярыг Мөнгөнморьт дахь хорих анги руу шилжүүлжээ


Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Төв аймгийн Мөнгөнморьт дахь ШШГЕГ-ын харьяа 417 дугаар анги руу шилжүүлжээ. Тэрээр Цагдан 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм.

Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сангаас төрийн өндөр албан тушаалтнууд хөнгөлөлттэй зээл авахыг зохион байгуулсан гэх хэрэгт буруутгагдаж анхан шатны шүүхээс 5 жил 6 сар хоригдох ял сонссон юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Ингэснээр түүний хорих ангийг өөрчилж ийнхүү шилжүүлжээ.

Б.ЗАЯА

Эх сурвалж: Shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [66.181.161.72] · 2020/11/19

    хүрэлсүхийн болчимгүй хөнгөн хийсэглэн үг хүнийг алж ч мэднэ хөөргөөд нисгэжч мэднэ дээ цагаан суврагыг төр мэдэлдээ авах байсан бол авчихгүй яасан юм хүкийн бүх юмыг төрд авна гэдэг дэлхийн хөгжлийн хандлагаас эсрэг бодлого явахгүй дээ нэртэй дээр нь хувийн өмчгүй нөгөө соц нийгэмрүүгээ буцах юмуу хэт эх оронч царайлагсад туйлширагчид бодлоггүй хошуурагсадыг дагуулж дагаж давхиад хүк хол явахгүй л дээ гол нь эх орноо шаварт суулгаад хаячих вий дээ


  • ЗОЧИН · [124.158.95.14] · 2020/11/11

    УНДАРМААГАА БАС ХОРИХ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭЭЧЭЭ? НОМТОЙБАЯР УНДАРМААГААС ИЛҮҮ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ОРОЛЦОЖ ЯВСАН ХҮН ШҮҮ ДЭЭ? УНДАРМАА БАНКААРАА ДАМЖУУЛЖ АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭРИЙН МӨНГӨ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 350 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГИДСЭН ХҮН ИНЭЭЖ ХАНИАГААД ЧӨЛӨӨТӨЙ ЯВААД БАЙХЫН??? ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? ШҮҮХ ЗАСАГЛАЛ ШУДАРГА БАЙЯААА????


  • Зочин · [202.9.46.4] · 2020/11/11

    Ордонд хүн цохиж унагаад алсан биш үү. Хөдөө мотоциклоор хүн дайрсан. Хүчирхийлсэн охид, зарц эмэгтэй, зодуулсан залуус гээд л хохирогчид урсана. Аав нь Монголын ард түмний баялгийг хулгайлаад авсан ийм л гэр бүл. Үхсэний баячууд байдаг юм. Эцэг хүү луйварчид, хулгайчид, рекетчид. Тэднээс баялгаас аваад шоронд суулгах хэрэгтэй.


  • Зочин · [202.21.97.90] · 2020/11/10

    Суллаачээ, одоо болноо


  • иргэн · [66.181.167.48] · 2020/11/09

    Баян хүнд дургүй халтар монголчууд


  • Zochin · [66.181.185.232] · 2020/11/04

    ene hunii hiisen hereg gej yu baidag yum be arai l baina daa


  • Бат · [202.9.46.63] · 2020/10/29

    энэ хүн хэлмэгдсэн хаана юу ярихаа мэддэгүйн гай


  • Зочин · [59.153.84.139] · 2020/10/27

    Шоронд хатах уу цагаан суврагаа өх үү гэдэг сонголт хийх юм уу. Энэ залуу үнэхээр тийм их гэмт хэрэг үйлдсэн юм уу


  • oyun · [202.21.108.29] · 2020/10/27

    hugjilnkindiin berhsheeltei irgen oron bairaa bankind aldaad tuslamj guihad huleej avdaggui hamgaalah yam turiin tomchuuddaa tusaldag gazar baisiim bna


  • Mgl · [172.56.13.215] · 2020/10/27

    Battylga-Hurelshuh 2-niileed ene zaluug Shorond hiilee dee.Hunii shynal aa gej