ОРЕС-ийн олборлолтоо буулгах тохиролцоо хэрэгжиж байгаа учраас нефтийн үнэ өнгөрсөн пүрэв гарагийн оройн арилжаагаар үнээ үргэлжлүүлэн нэмлээ. Хойд тэнгисийн Brent хольцийн нэг баррель нефть 69.58 ам.долларт хүрэв. Америкийн хөнгөн нефть WTI баррель нь 65.43 ам.доллараар зарагдаж байсан нь өмнөх өдрийн хаалтынхаас 1.08 хувиар өндөр байлаа гэж “Reuters” мэдээлэв. Нэгдүгээр сард Нигери ба Саудын Арабын үйлдвэрлэлийн улмаас нефтийн олборлолт хоногийн 100 мянган баррелиар ялимгүй нэмэгдсэн.
Нефтийн үнэ өссөөр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.