fbpx

Д.СУМЪЯАБАЗАР: УЛСТӨРЖИХӨӨРӨӨ ДАЛИЙ ЮМ ШИГ БҮГДИЙГ ӨӨРЧЛӨХ ЮМ. БОЛЬ, ДАРГА НАР АА


Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан болж байна. 
Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар:  “Хүнсний аюулгүй байдал дээр онцгой анхаарна. Гэр хорооллын иргэд ямар баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгааг мэдэхгүй байна. Нэгдсэн бодлого барих хэрэгтэй байна.  УИХ-ын байнгын хороотой ярилцаж аюулгүй, зохистой зөв хэрэглээ рүү явахгүй бол болохгүй. 


Допинг хэрэглэж байгаа бөхчүүд гэж яриад байна. Тэдний бие 10 жилийн дараа хүнд болно. Яг л үүнтэй адил. Тиймээс ойрын хугацаанд шийдэл гаргаж танилцуул. Мөн соёл урлаг, спорт гэдэг амьгүй газар болсон. Өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм бэ. “Найрсаг Улаанбаатар” гэж нэр байсан. Нэрийг нь өөрчлөөд хаячихсан. Улстөржихөөрөө далий юм шиг бүгдийг өөрчлөх юм. Энэ хотод улстөржилт, намчирхалт бага байх ёстой. Залгамж халааг нь үргэлжлүүлэх ёстой. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлмээр байна. 


Улаанбаатар бол орчин үеийн энтертайнментын төв. Соёл урлагийн салбараа дэлхий нийтийн жишгийг харж хөгжүүлмээр байна. Боломжийн түвшиндээ ажилламаар байна. Хү хамтлаг байна. Зөв зохион байгуулалтад ороод Монгол Улсаа дэлхийд яаж таниулав. Соёл, урлаг, аялал жуулчлалын хосолсон үйл ажиллагаа явуулах боломж байгаа шүү" гэв.

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [203.91.117.8] · 2020/11/05

    энэ шунал юуч хийж чадахгүй