fbpx Бууг нь биш гэхэд сумаа үйлдвэрлэдэг болох юмсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 7 секунд

Бууг нь биш гэхэд сумаа үйлдвэрлэдэг болох юмсан

Сүүлийн үед Орос Америк хоорондын харилцаа эрс муудсантай холбогдуулан зарим улс битүүхэндээ болзошгүй таагүй үйл явдалд бэлдэж эхэлсэн. Орос Америкийн хоёр хэн хэн нь дангаараа дэлхий дээрх  амьд бүхнийг 5-6 дахин баталгаатай устгах хэмжээний цөмийн зэвсэгтэй болохоор зэвсэглэлээр доогуур зиндаатай улсууд түгшүүртэй ажиглахаас өөр аргагүй ч таагүй үр зүйл боллоо гэхэд бага ч гэлээ бэлтгэлтэй байхад илүүдэхгүй гэж үзсэн хэрэг.

Өрнөдийн зарим эх сурвалж дээрх мэдээллийг уншихаар Орос Америкийн хооронд дайн эхэлчээд ид дундаа яваа мэт сэтгэгдэл төрөх. Хаа нэгтээ өрнөдийн аль нэг улсын парламентын гишүүний гэдэс гэнэт өвдөхөөс эхлээд Америкт урьд хожид үзэгдээгүй эрс хүйтрэх хүртэл бүх зүйл дээр Ивануудыг бууруутгаж байна. Буруутгаад зогсохгүй “Цаашид бидний амьдалд ингэж оролцоод байвал бид зэвсгийн цохилт өгч халуун хариу барьна” гэсэн үг улам олон цухалзах болов.

Оросууд үнэхээр тэгэж их хутагалдаад ил цагаан оролцоод байна уу гэхээр нотлох баримт нэгийг ч дурдахгүй юм. Тэглээ гээд жижиг улсуудад таатай зүйл үгүй. Дайн эхлэхийн өмнө л нэг улс нь нөгөө улсынхаа дотоод хэрэгт ил цагаан хутгалдаж өдөөн хатгадаг. Ядаж байхад тэр халуун хариуг хүлээн авах гээд байгаа улс нь манай хойд хөрш. Хоёр их гүрэн ухаантай хүмүүсээр пиг дүүрэн, болчимгүй зүйл хийхгүй байх гэж найдмаар ч өдөр болгон л хориг арга хэмжээ, нэгнээ буруутгасан мэдэгдэл сонсоод байхаар нэг л таагүй.

Хамгийн сүүлд гэхэд Путины бүх зөвлөхүүд, хэвлэлийн төлөөлөгчийг нь төдийгүй Оросын Ерөнхий сайд, Засгийн газрын бүх гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ удахгүй авах гэж байгааг харуулсан жагсаалт хэвлүүлсэн. Зөвхөн дайн байлдааны байдалд орсон эсвэл удахгүй дайтах гэж байгаа үед л өөр улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн эсрэг ийм хориг арга хэмжээ авдаг тул Орос ба Оростой ойролцоох улс гүрнүүд багагүй түгшүүрт автсан нь ойлгомжтой.

Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд зэвсэглэлдээ Зөвлөлт задарснаас хойш үзэгдээгүй их нухацтайгаар хандах болов. НАТО-ийн гишүүн орнууд бүгд батлан хамгаалах салбарынхаа зардлыг эрс нэмэдүүлж эхэлсэн явдал Орос ба Америк хоорондын сөргөлдөөнтэй шууд холбоотой. Манай улс ч энэ бүхэнтэй холбоотойгоор дайны үеийн дайчилгаа гэх мэт зарим мэдэгдлийг хийснийг эрхэм уншигч та сонсоо л байлгүй.

Иймд ер нь гэв гэнэт Хойд Солонгос эсвэл Иран ч гэх юм уу улсаар шалтаг заагаад Орос Америк хоёр, дээр нь урд хөрш нэмээд дайтах дээрээ тулвал манай зэвсэгт хүчин ямаршуу байдалтай байна вэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Манайх АК -г биш юм гэхэд ядаж л бууныхаа сумыг өөрсдөө үйлдвэрлэх чадвар боломж байна уу? Манайх дэлхийн нийтийн жишгийг дагаад оюуны өмч, патент энэ тэрийг гүнээ хүнэдтэгдэг улсын тоонд орсон тул ядаж л сумаа үйлдвэрлэхийн тулд Оросоос лиценз худалдан авах шаардлагатай болно. Энэхүү асуулттай уялдуулаад манай хойд хөрш өөрийн зэвсгээ үйлдвэрлэх лицензийг хэнд өгдөг хэнд өгдөггүй тухай сэдэв аяндаа анхаарал татахаас өөр аргагүй.

Оросууд сүүлийн хэдхэн сарын дотор агаарын довтолгооноос хамгаалах С-400 системээ зэвсэглэлийг нь уламжлал ёсоор их хэмжээгээр худалдан авдаг Хятад, Энэтхэгт зараад зогсохгүй НАТО-ийн гишүүн Туркт зарж, үйлдвэрлэх лицензийг нь өгч магадгүй болсон.

Ингээд зогсохгүй ямагт АНУ-ын зэвсэглэл худалдан авдаг Саудын Аравид зарахаар бараг тохиролцчихоод байгаа явдал онц содон зүйл. Гэтэл бидэнд бүх л түүхий эд нь, инженерүүд байсаар атал ядаж 7,62 мм-ийн сум үйлдвэрлэх үйлдвэр бүү хэл лиценз ч байдаггүй. Гэнэт таагүй зүйл тохиолдвол амин чухал сумыг бид экспортоор худалдан авахаас өөр аргагүй болж таарч байна.

Оросууд өөрсдийн зэвсгээ үйлдвэрлэх лицензийг өгсөнтэй холбоотой зарим жишээг нээлттэй эх сурвалжуудаас иш татъя.

Стокгольм дахь энх тайвны асуудал судлалын төв SIPRI-ийн илтгэлээс үзвэл Оросын зэвсгийг хамгийн ихээр худалдан авч, хамгийн ихээр лицензеер үйлдвэрлэдэг улс бол Энэтхэг. Энэтхэг нь 1960-аад оноос, өөрөөр хэлбэл Зөвлөлтийн үеэс орос зэвсэг худалдан авч эхлээд их гүрэн задарасны дараа ч ОХУ-аас худалдан авалтаа үргэлжлүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийтдээ 65 тэрбум гаруй ам.долларын зэвсэг худалдан авсан байх юм.

Дээр нь оросуудын өгсөн лицензийн дагуу асар их зэвсэг техник үйлдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл зохион бүтээх, судалгаа явуулах, практик дээр турших гэх амаргүй ажлыг оросууд хийгээд дараа нь тухайн зэвсгийг үйлдвэрлэхэд шаардлагатай бүх л бичиг баримт, зураг төсөл, технологи гэх мэт зүйлсийг энэтхэгчүүдэд зарж, үйлдвэрийг нь барихад гар бие оролцон зарим нэг эд анги, түүхий эдээр хангадаг гэсэн үг. Үүний үр дүнд энэтхэгчүүд чамлахааргүй мөнгө зарлагдаж байгаа ч асар их цаг хугацаа хэмнээд орчин үеийн зэвслэлийг үйлдвэрлэж чаддаг болж байгаа юм.

Тухайлбал, Оросын лицензээр Энэтхэгийн “Hindustan Aeronautics Limited” /HAL/ корпораци гэхэд л 2000 оноос хойш 200 гаруй Су-30 МКИ сөнөөгч онгоц үйлдвэрлэсэн байх юм. Орчин үеийн сөнөөгч онгоцны үнийг тооцож үзвэл 20 хүрэхгүй жилийн дотор 200 сөнөөгч гэдэг асар их тоо. Цаашилбал Оросын Т-90С танк, танкны их буунд шаардлагатай 125 мм-ийн хуяг нэвтлэгч сумыг, дуунаас хурдан БРАМОС пуужинг ч Оросын лицензээр өөрсдөө үйлдвэрлэж байна. Ингээд зогсохгүй ойрын үед тохиролцоонд хүрвэл Ка-226 нисдэг тэрэг, “Смерч” тийрэлтэт сум харвагчийн сумыг үйлдвэрлэж эхлэх гэж байгаа тухай яриа тасрахгүй байна. Хамгийн гол нь энэтхэгчүүд хулгайгаар үйлдвэрлэх гэж огт оролдохгүй, Оросоос зөвшөөрөл авч лицензийн мөнгийг нь төлж байгаа юм. Энэ байдал оросуудаас хамгийн сүүлийн үеийн зэвсэглэл худалдан авахад их нааштай нөлөө үзүүлж байгааг шинжээч нар онцолж байна.

Харин манай урд хөршийн хувьд байдал 180 градус эсрэгээрээ гэж болно. Наад захын жишээ дурдъя. Оросуудыг арчаагаа алдаж байсан 1990-ээд онд Хятад тухайн үеийнхээ шилдэг сөнөөгч онгоцны нэг Су-27 онгоцыг 200 ширхэгийг лицензээр үйлдвэрлэх зөвшөөрлийг худалдаж авсан байдаг. Төрийн албан хаагчид, тэтгэврийн өвгөд хөгшдийнхөө цалин мөнгийг тавьж чадахгүй сандарч суусан Ельцины үеийн Засгийн газрын хувьд бараг л ямар ч зэвсэглэлээ зарахад бэлэн байсан тул Хятадын санал болгосон мөнгийг уухайн тас зөвшөөрч 200 сөнөөгч үйлдвэрлэхэд шаардлагатай хөдөлгүүрээс эхлээд зэвсэглэл хүртэл бүх л зүйлсийнхээ барим бичиг, технологийг зарсан нь мэдээж. Мэдээж 200-г үйлдвэрлээд болмогц илүү ихийг хийхээр болвол Оросоос зөвшөөрөл авах ёстой байв.

Гэвч нанхиад хүн нарийн аргатай байдаг тул 100 онгоцыг J-11 гэсэн нэрээр үйлдвэрлэн гаргасны дараагаар гэнэт зангаа хувирган Су-27 онгоцыг хуучирсан гэж мэдэгдээд оросоос бүх л төрлийн сэлбэг, энэ тэрийг худалдан авахаа бүрэн зогсоож гэрээгээ цуцалсан. Гэхдээ төд удалгүй Су-27-ийн бүх л зүйлсийг өөрийн болгоод, өөрийн гэсэн J-11B гэсэн “ориг” онгоц олноор үйлдвэрлэх болсон юм. Ер нь энэ тал дээр манай урд хөрш тун гаршсан гэж болно. Асар олон тоогоор худалдан авах амлалт гэж өгч туршилтыг журмаар цөөн хэдийг аваад хэдхэн жилийн дотор бүгдийг өөрийн болгомогц олон тоогоор худалдан авах амлалтаа хүчингүй болгоод зогсохгүй өөрсдийн үйлдвэрлэсэн хувилбаруудаа зах зээлд илүү хямд үнээр гаргаж Оросын зэвсгийн үнийг унгаж, зах зээлийг нь эзэлдэг нь бараг бичигдээгүй хууль тухай олон судлаач, шинжээч бичсэн байдаг.

Ийм жишээ олон. С-300 агаарын довтолгооноос хамгаалах систем, БМП-3, стратегийн бөмбөгдөгч, шумбагч завь гээд тоочоод байвал олон юм байдаг гэж зэвсгийн мэргэжилтнүүд дурдсан байх юм билээ.

Харин манай улс бол дэнүү шударга энэтхэг, дэгсдүүлдэг нанхиадууд биш, бидний үйлдвэрлэсэн сум хоёр их гүрний гаалийн шалгалтын хаагуур ч нууцаар хар зах зээлд нэвтрэхгүй гэдэг давуу талтай гэж болно.  

Иймд сөнөөгч онгоц, танк үйлдвэрлэх технологи биш ядаж л АК бууныхаа сумыг өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор юм. Уг нь АК бууны эд анги, сум гэх мэт зүйлсэд супер нууц гэхээр зүйл бараг байхгүй гэж болно. Улсаа гэсэн сэтгэл л хэрэгтэй. Бусад бүх зүйл манай эрхтэн дархтануудын мэдэлд бий. Сар бүр 20 мянгыг үргүй цацаж байхын оронд.... гэсэн бол одоо ядаж л хэдэн хүн баталгаатай ажлын байртай сууж байх байсан биз.

Дан баяжмал гаргадгаа байя, өөрсдөө бүгдийг хийдэг болъё гэх мэт уриа яваад байгаа ч дийлэнхдээ манайд үйлдвэрлэсэн тэр бүтээгдэхүүнийг хэн худалдаж авах вэ, зах зээлийн судалгааг хэн, хэр нарийн хийсэн бэ гэдэг дээр бүгд амаа таглуулдаг. Тэгвэл ядаж л сумаа үйлдвэрлээд эхэлбэл худалдан авагч нь ч анхнаасаа тодорхой байгаа биш гэж үү. Ядаж л хээрийн сургууль хийх, зэвсэгт хүчнээ бэлтгэлээр хангахад шаардлагатай сум хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэг манайх шиг улсын хувьд технолгийн дэвшил болох нь гарцаагүй.

Магадгүй энэ талаар хойд хөрштэйгээ ярилцаж байсан байж болох. Гэвч Монголын улс төрийн өндөрлөг тогтворгүй гэсэн нэг ноцтой ээдрээ байдаг. Батлан хамгаалахын нэг сайдтай нь дөнгөж ярилцаад гарын үсэг зурдаг дээрээ тултал засаг солигдоод тэс өөр хүн гарч ирээд, хөндлөн юм яриад, бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болдог. Оросууд энэ бүхнээс залхсан байж ч болох талтай.

Дашрамд сонирхуулахад дэлхийн нэгдүгээр дайн эхлэхийн өмнөх 14 жилийн дотор буюу 1900 оноос 1914 оны хооронд Францад Батлан хамгаалахын 14 сайд солигдсон байдаг. Үүнийг дайны эхэлсний дараах үед германчуудаас олон тооны гутамшигтай ялагдал хүлээх болсон нэг шалтгаан гэж үздэг. 1918 онд Франц дэлхийн 1-р дайны ялагчдын тоонд орж, Герман ялагдсан ч байдал өөрчлөгдсөнгүй.

1918-н оноос 1940 онд нацистууд дайрах хүртэл 22 жилийн дотор Францад 27-н Батлан хамгаалахын сайд солигдсон нь Европтоо хамгийн хүчирхэг хуурай замын цэрэгтэй гэгдэж байсан энэ улсыг германчууд ердөө 1 сарын дотор бут ниргэхэд багагүй хувь нэмэр оруулсан нь гарцаагүй.

Өөрөөр хэлбэл намууд хоорондоо, нам нь дотроо улстөрчдийн тоглоомны улмаас хагарч бутарч, нийлж салж тоглон Ерөнхий сайдаа, батлан хамгаалахын сайдтайгаа жил эсвэл зургаан сар тутам халж сольж, түүнийг нь дагаад армийн удирдлагууд жил болгон өөрчлөгдөн бантан болсоор жинхэнэ дайн эхлэхэд энэ бүх эх толгой нь олдохгүй замбараагүй байдлын төлөөсийг эгэл францчууд амиараа, улс орон нь тусгаар тогтнолоороо төлсөн гэсэн үг.

Иймд их гүрнүүд хоорондоо хэзээ ч байлдахгүй гээд “хээр очиж гэдсээ маажиж” хэвтэхийн оронд ядаж л бууныхаа сумыг өөрсдөө үйлдвэрлэдэг болчмоор юм. Олон тооны хориг арга хэмжээнд хүлэгдсэн оросууд энэ талаар албан ёсны хүсэлт тавьбал нэг их тээршаахгүй байх гэж муйхарлана. Орос үгүй гэвэл Болгар, Чехээс үйлдвэр, шугамыг нь авч болохгүй гэж үү. Бүр байя гэхэд Израйлиас “Галил”-ийн шугам, сумны үйлдвэрийг лицензтэй нь авч болохгүй гэх газаргүй. Нарийн ярьвал мэргэжилтнүүд “Галил” бол АК-47-ийн арай боловсронгуй хувилбар гэдэг биш билүү.

P.S

Дашрамд сонирхуулахад, 20-30 жилийн өмнө Хойд Солонгос нь оросуудаас нэг ч зөвшөөрөл авалгүйгээр Этиоп улсад “хөөрхөн” мөнгөөр АК-47 –ийн үйлдвэр барьж өгөөд технологийг нь шилжүүлхсэн байдаг гэж зэвсгийн мэргэжилтнүүд нотолсон байдаг.

Д.Сумъяа: Дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой
Д.Сумъяа: Дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​