fbpx Гишүүдийн эсэргүүцээд байгаа УДШ-д нэр дэвшигч Х.Батхүлэг гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 30 секунд

Гишүүдийн эсэргүүцээд байгаа УДШ-д нэр дэвшигч Х.Батхүлэг гэж хэн бэ?

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудал олон нийт, тэр дундаа хууль зүйн салбар, парламентын түвшинд анхаарлын төвд байна. Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар энэ асуудлыг хоёр удаа хэлэлцүүлсэн бөгөөд аль алин дээр нь томоохон маргаан гараад байгаа юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, хуульч Х.Батхүлэг хоёрыг өнгөрсөн долоо хоногийн Байнгын хорооны хурлаар нэр дэвшүүлсэн юм. Гишүүд Ц.Цогтыг дэмжиж, Х.Батхүлэгийг татгалзсан. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдрийн Байнгын хорооны хуралдаанаар Х.Батхүлэгийг дахин оруулж ирснээр багагүй маргаан дэгдээв. Гишүүд эсэргүүцэж хурлаа орхин гарсан юм. 

ШЕЗ-өөс дахин дахин нэрийг нь оруулж ирж, гишүүд татгалзсаар байгаа Х.Батхүлэг гэж хэн бэ?

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцуулснаар Х.Батхүлэг нь 2002-2005 онд төслийн менежер, 200 оны нэгдүгээр сараар гуравдугаар сард улс төрийн боловсролын академид багш, судлаач. 2006-2011 онд “Голомт” банканд хуулийн хэлтэст хуульч, хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд тус банкы удирдлагын ажлын албаны зөвлөх,  2016 оноос санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Х.Батхүлэгийн талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Голомтын Д.Баясгалан гэдэг хүнд шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө ажилчдаас УИХ-д нэр дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна. Шүүхийн тухай хуулийг зөрчиж, хуулийн дээд зарчим зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна. Өмнөх банкны захирлууд нь яг л ингэж бяр нь амтагдаж байгаад унасан. Голомт банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзний ширээнд нь суулгахгүй. Би баримттай ярина.

Нэр дэвшигч Батхүлэг гэдэг хүний УИХ-д өгсөн анкет нь байна. Намтартаа 2002-2005 онд төслийн менежер, 2006 оны нэгдүгээр сараар гуравдугаар сард улс төрийн боловсролын академид багш, судлаач. 2006-2011 онд “Голомт” банканд хуулийн хэлтэст хуульч, хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд тус банкы удирдлагын ажлын албаны зөвлөх,  2016 оноос санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

2015 оны зургаадугаар сараас эхэлж ажилласан гэж тооцохоор дөрвөн жил зургаан сар өмгөөлөгчөөр ажилласан гэж үзье. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагад давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, шүүгч прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой юм. УДШ хэрэг маргааныг хяналтын журмаар эцэслэж шийддэг хамгийн дээд байгууллага. УДШ бол эрх зүйн хөгжүүлэлт хийдэг шүүх. Түүнээс биш компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Бид УИХ-ын сонгуульд МАНАН мафитай тэмцэнэ гэж гарч ирсэн. ХХБ -ны хуулийн хэлтсийн захирал байсан хүн Дээд шүүхэд орлоо гэдэг маргаан гарсан. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор. Одоо Голомтын хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан хүн ороод ирлээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд тодорхой шаардлага тавьсан байгаа. Өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил, Давж заалдах шатны шүүхэд арваас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл энэ хүн чинь уг шаардлагыг хангаж байгаа юм уу.

Ерөнхийлөгчийн зарлиг гарвал дараа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэгт орохгүй юу. Бид ХХБ- ны төлөөллөөс Голомт банкны төлөөлөлд шилжих юм уу. Энэний төлөө Шүүхийн хуулийг өөрчлөх гэж явж байгаа биш ш дээ. Одоо УИХ-аар Шүүхийн хуулийг хэлэлцэж байна.

С.Батхүлэг та хэдэн хэрэг дээр ямар хэлбэрээр шүүх рүү орж байсан бэ. Нэхэмжлэгч, хариуцагчийн алинаар орсон бэ.

Энэ бол шударга биш, бухимдал төрж байна. Би ер нь УИХ- д яах гэж орж ирснээ ойлгохоо байлаа. Яасан ичдэггүй юм, яасан даналзуур юм та нар. Нэг банкнаас нөгөө банкинд шилжих гэж Шүүхийн шинэчлэлийг хийхээр яваагүй. Та өөрөө нэрээ татах хэрэгтэй. Таван жил өмгөөллөөр ажилласан л гэнэ. Шүүхээр тоглох гэж байгаа бол зогсоо. Ард нь хэн байдаг юм, дохиурны улсууд. Одоо УДШ-д орж, битгий айлга. Ийм зарчим тогтоох гэж шүүхийн хуулийг өөрчлөх гээгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Чоно борооноор гэгчээр Шүүхийн тухай хуулийг шинэчлэгдэж гарахаас  өмнө шударга ёсны шаардлагыг хуулиар өндөржүүлэхээс өмнө амжиж, хуулийн шаардлага хангахгүй хүнийг оруулж ирж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд УДШ-ийн шүүгч нь хуульч мэргэжлээр арваас доошгүй ажил ажил ажилласан байх гэдэг шаардлага байгаа шүү. Одоо бидний хэлэлцэж байгаа, сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн  Шүүхийн тухай хуулийн төсөлд УДШ-ийн шүүгчид тавигдах шаардлага улам өндөрссөн. Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилласан байх, шүүхэд арван жил ажилласан байх,  хэргийг шударгаар шийдсэн байх, хэрэг уншсан байх, арван жилийн турш авлига хээл хахуульд нэр холбогдоогүй байх шаардлага тавьж, өндөржүүлэх гэж байна. Гэтэл тэрнээс өмнө банкинд ажилласан хүнийг нэр дэвшүүлээд сууж байна. Банкинд ажилласан гэдэг эрх ашгийн зөрчилтэй.

УДШ-ийн  шүүгч бол хэний ч нөлөөнд үл автан хэрэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа.  Энэ хүн арван жил Голомт банкны эрх ашгийг хамгаалж ажилласан. Та өөрийгөө хэрэг маргаанд оролцож байсан гэж яриад байна. Голомт банкны эрх ашгийг хамгаалж, маргаанд оролцож байсан шүү дээ гэсэн юм.

Эцэст нь УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг хойшлуулах шийдвэрийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Б.ЗАЯА

Эх сурвалж: shuurhai.mn

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​