fbpx Г.Тэмүүлэн: Улстөржилт, намчирхал, талцал Монгол Улсын хөгжлийн замд чөдөр, тушаа болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 7 секунд

Г.Тэмүүлэн: Улстөржилт, намчирхал, талцал Монгол Улсын хөгжлийн замд чөдөр, тушаа болж байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг боловсруулснаа өнөөдөр мэдээллээ. Анхан шатны нэгж баг, хороо, сум, дүүрэг болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа мөчир бүрт бий болсон улстөржилт, намчирхал, талцал Монгол Улсын хөгжлийн замд чөдөр, тушаа болсоор байна. Иймд иргэдийг намчирхал, талцал, улстөржилтөөс ангид байлгах, төр засаг, төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, хариуцлагатай төрийг бий болгоход энэхүү хуулийн төслийн зорилго чиглэгдэж байна.

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд залуучууд оюутнууд, иргэд олон нийтээс ирүүлсэн олон санал хүсэлтийн нэг нь энэхүү улстөржилт, намчирхал, талцалтай холбоотой асуудал байсан. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тус холбооноос санаачлан боловсруулсан Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийн талаар саналаа ирүүлж, Монголын ард түмний язгуур эрх ашиг, хөгжлийн бодлогын асуудлаар хамтарч ажиллан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахыг улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ хандан уриаллаа. Мөн ирэх 4 дүгээр сарын 5-нд Үндэсний зөвшилцийн чуулган, хэлэлцүүлгийг хийн, хуулийн төслөө УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар зорьж байгаа нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн улс төрийн нам болон төрийн үйл ажиллагааны зохистой зааг, хүрээг тогтоож, дараах асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна.

Үүнд:

1.Баг, хороо, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдийн нийтийн хурлын түвшинд улс төрийн нам хүн дэвшүүлэхийг болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар засаг захиргааны анхан шатны нэгж болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа нэгж бүрт бий болсон намчирхал, талцлыг зогсоох;

2.Монгол Улсын язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын томоохон асуудлаар улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд нэгдмэл байр суурьтай байж, тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгох.

3.Төрийг бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс төрийн намаас хараат бус, намчирхал, улс төржилтөөс бүрэн ангид байлгах зорилтын хүрээнд улс төрийн нам төрийн жинхэнэ албаны үйл ажиллагаа, томилгоонд шууд болон шууд бус байдлаар оролцох, улс төрийн намаар дамжиж төрийн жинхэнэ албанд орох, бэлтгэгдэх, тэдгээр нь намын ашиг сонирхлын төлөө нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэргийг хатуу хориглох;

4. Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн намуудын оролцоо, нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгох боломжтой гэж үзэж байна.

Б.Анир

“Шар аюул”-ын айдас ба Сибирь дэх Хятад төрхийн тухайд
“Шар аюул”-ын айдас ба Сибирь дэх Хятад төрхийн тухайд
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​