Орхон аймагт коронавирусийн хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрч аймгийн хэмжээнд тэг зогсолт зарлалаа.
Учир нь Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Орхон аймагт байсан учраас ийнхүү халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал "1,600 гаруй хүнээс түргэвчилсэн тест авч, ХӨСҮТ-ийн лаборатори руу явуулсан. Хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн тул аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог тогтоолоо. Албан ёсоор ХӨСҮТ-ийн хариу гарна. Тэр болтол зөвшөөрөгдсөн байгууллагууд ажилчдынхаа тоог боломжит хэмжээгээр цөөлж ажиллахыг шаардаж байна" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА