УИХ-ын чуулган цахимаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өндөржүүлсэн бэлэн байдлын үед хорих ангид байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон ял эдэлж байгаа хүмүүст чиглэсэн арга хэмжээний талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараас тодруулав.
Асуултын хариултад Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хорих ял эдэлж байгаа, баривчлах шийтгэл эдэлж байгаа, урьдчилан хорих байранд цагдан хорих арга хэмжээ авагдсан 6400 хүн байна. Тэдгээрээс 60-аас дээш настай, архаг суурь өвчтэй, сүрьеэ, ДОХ-той 914 хоригдол байгаа. Эдгээр хүмүүст цар тахлын үед халдвар хамгаалал сахиулах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА