fbpx

Эрдэнэтэд илэрсэн халдварын ойрын хавьтлуудын 141 нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байна


Орхон аймаг төмөр замаар дамжсан коронавирусийн халдвараар 13 хүн өвчлөөд байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар нэмж бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна. 

Одоогоор тус аймагт  батлагдсан тохиолдлын 1-р хавьтлын 307 хүн, 2-р хавьтлын 102 хүн байгаа аж. 1-р хавьтлын 307 хүний 141 нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд рүү Эрүүл мэндийн байгууллагаас холбогдох хүртэл гэртээ байхыг анхаарууллаа. Шинжилгээ авах цэгт очих хэрэггүй. Гэрээр нь очиж түргэвчилсэн шинжилгээ хийнэ. Хүүхдүүдээс бусад 1-р хавьтлын хүмүүсийг тусгаарлалтад авах ажил үргэлжилж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

PCR шинжилгээнд 655, түргэвчилсэн тестээр 2300 иргэнийг шинжилгээнд хамруулаад байгаа гэнэ. Одоогоор ХӨСҮТ-д Орхон аймгаас илгээсэн 385 хүний шинжилгээ хийгдэж байна. Хариу маргааш гарах аж.

Шинжилгээ авах цэгүүд нь эхний ээлжинд хавьтлын хүмүүсийг шинжилж буй. Иймд хавьтлын биш иргэд тухайн цэгт бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй юм байна. Учир нь тухайн цэгүүдээс иргэд халдвар авах эрсдэлтэй. Иймд сайн дураар шинжилгээ өгөх иргэд 70353666 дугаарт бүртгүүлж, эргэж холбогдох хүртэл хүлээх хэрэгтэй.

Төрийн 1418 алба хаагч,  ХӨСҮТ-ийн 3 эмчийн баг тус аймагт ажиллаж байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [43.228.131.249] · 2020/11/20

    Эрсдэлээ тооцоод 09 сарын 01-нээс хичээл сургууль хичээллээгүй байсан бол нөхцөл байдал иймдээ хүрэхгүй байсан.