Маргаашаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг 06:00-22:00 цагт явуулж эхлэхээр УОК мэдээллээ. Энэ нь хатуу хөл хориог цуцалж байгаа хэрэг биш. Шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ авах иргэд болон зөвшөөрөгдсөн 13 төрлийн ажил үйлчилгээ эрхлэгч иргэдэд зориулсан арга хэмжээ гэж байна.
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр маргаашаас энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байнаНийслэлд эмнэлгийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай, бөөрний аппаратанд ордог 700 гаруй иргэн байна. 32 долоо хоногоос дээш хоногтой жирэмсний хяналтын үйлчилгээ авах 3,650 эх байна” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР