Нийслэлд албан томилолтоор ирсэн орон нутгийн 500 орчим алба хаагч байгааг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн. Мөн хувийн ажил, эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн тоо цөөн биш. Тэдэнд эхнээсээ байр, хоолны гэгчлэн асуудлууд тулгарч эхэлсэн ч одоогоор нутаг буцаах албан ёсны шийдвэр гараагүй байна. Харин уг асуудлыг хэрхэн зохицуулах боломжтойг судлахаар тусдаа ажлын хэсэг гарсан байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн. Гол нь орон нутагт эдгээр хүний хөл хориог хэдий хугацаанд барих баталгааг бидэнд өгөх вэ гэдэг дээр УОК-т асуудал тавьж байгаа. Энэ асуудал шийдэгдэхэд Улаанбаатарт байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад орон нутаг руу буцааж болно” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn