fbpx Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 42 секунд

Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

Нийслэлийн ИТХ ээлжит бус I хуралдаанаа хуралдуулж, Хурлын хороо, дэд хороодыг шинэчлэн байгуулж, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан Ажлын хэсэг УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын Хороо, дэд хороод, эрхлэх асуудлыг томъёолжээ.

Төлөөлөгчид Ажлын хэсгийн санал болон намын бүлгүүдийн санал, дүгнэлтийг тусган 2020-2024 онд Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа. Үүнд:
 
1. Хүний хөгжлийн хороо, даргаар төлөөлөгч П.Наранбаяр

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Гангамөрөн

2. Эдийн засаг, төсвийн хороо, даргаар төлөөлөгч М.Халиунбат

  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч М.Тулгат
  • Хөрөнгө оруулалтын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч С.Эрдэнэбаяр

3. Засаглал, эрх зүйн шинэтгэлийн дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Мягмар

  • Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын дэд хороо, даргаар төлөөлөгч Ү.Оюунзул

4. Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, даргаар төлөөлөгч Л.Отгонбаатар

  • Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Л.Ариунтуяа

5. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, даргаар төлөөлөгч М.Говьсайхан

  • Дэд бүтэц, дахин төлөвлөлт, дагуул хотын хөгжлийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Өнөбат

6. Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо, даргаар төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар

  • Замын түгжрэлийг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Төгөлдөр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

Хүний хөгжлийн хороо нь боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ, тусгай хэрэгцээт иргэдийн асуудал, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлт, хамгаалал, хүнсний аюулгүй байдал, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг эрхэлнэ.
Эдийн засаг, төсвийн хороо нь хотын төсөв, түүний гүйцэтгэлд хяналт тавих, зээлийн бодлого татварын бодлого, бизнесийн орчныг сайжруулах, нийслэлийн өмчийн менежмент, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо нийслэлийн эрх зүйн шинэчлэл, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангахтай холбоотой асуудал, хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал, хотын стандарт орчны аюулгүй байдалтай холбоотой зэрэг асуудалд хяналт тавина. Харин Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо нь хүрээлэн буй орчин, агаар, хөрсний асуудал, усны бохирдол, хог хаягдлын менежментийг зэргийг хариуцах юм. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх бол өнөө жил шинээр байгуулж буй Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврийн орлого бүрдүүлэлтийг нэмэглүүлэх зэрэг асуудлыг эрхлэн хариуцах юм.

Ж.Батбаясгалан: Иргэд та бүхнийг цар тахлын дэгдэлтийг хумихад хувь нэмрээ оруулж, хамтарч ажиллахыг уриалж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хуралдааны төгсгөлд “Хурлын хороо ба тэдгээр хорооны хурал нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэрийн нэг бөгөөд хууль тогтоомж, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийн биелэлт ба албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийх, тэдгээрээс илтгэл, сонсгол, асуулгын хариу авах зэрэг ажлыг хийх арга гэж ойлгож болно. Мөн хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, чиг үүрэгтэйгээр ажиллана.  
Эрхэм Төлөөлөгч та бүхнийг харьяалагдсан Хурлын хорооныхоо хуралд товлосон цагтаа ирж, хэлэлцэж буй аливаа асуудлаар ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлж, хорооны хурлаас гарах санал дүгнэлтийг үндэслэлтэй, тооцоо судалгаатай тодорхой асуудлыг тусган боловсруулж гаргахад өөрийн мэдлэг чадвар, ажлын туршлагаа дайчлан ажиллаж хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг хүсье. Түүнчлэн коронавируст цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хатуу хөл хорио тогтоосон нөхцөл байдал зэргийг харгалзан Хурлын Хороодын хуралдааныг цахим хэлбэрээр хуралдуулах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, нийслэлийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс албаны удирдлагуудтай ажлаа уялдуулах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж хамтарч ажиллахыг Хороод, дэд хороодын дарга нарт үүрэг болгож байна. Мөн нийслэлчүүддээ хандаж, Иргэд та бүхэн Улсын болон нийслэлийн Онцгой комиссын заавар зөвлөгөөг онцгой сахиж мөрдөн, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж цар тахал халдварын дэгдэлтийг хумихад хувь нэмрээ оруулж хамтарч ажиллахыг Уриалж байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

QR код бүхий тусгай зөвшөөрөл олголт 50 хувьтай үргэлжилж байна
QR код бүхий тусгай зөвшөөрөл олголт 50 хувьтай үргэлжилж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​