Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 24-нд нийт 3301 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэд 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 илэрлээ. Улаанбаатарын 1 нь ойрын хавьтлын давтан шинжилгээ, бусад 5 нь гэр бүл, караокены хавьтал гэх мэт. Дандаа тусгаарлагдаж байсан хүмүүс.
Ингээд Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 699 болж байна. Эдгэрэлт 342, эмчлэгдэж байгаа 350 байна. Үүнээс хөнгөн 291, хүндэвтэр 56, хүнд 3 хүн байна. Нэг хүн амьсгалын аппаратад байна" гэв.
Дотоодод батлагдсан тохиолдлыг авч үзвэл,
- Улаанбаатар 60
- Сэлэнгэ 144
- Дархан-Уул 20
- Орхон 17
- Говьсүмбэр 3
- Дорноговь 18 байна.
Дүүргээр авч үзвэл,
- БГД-т 14,
- СХД 9,
- БЗД 17,
- Сүхбаатар дүүрэгт 11,
- ХУД 7,
- Багануур 1,
- Чингэлтэй 1 байна.