fbpx

Д.Нямхүү: Маш хүнд байгаа хүмүүсээ алдахгүйн төлөө хичээж байна


Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 640 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн дунд хоёр иргэн маш хүнд байгаа юм. Тэд 56 болон 80 гаруй насны хоёр иргэн аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэдгээр иргэдийн эмчилгээний талаар мэдээллийг өгөв. Тэрээр “Бид ДЭМБ-аас гаргаж өгсөн зөвлөмжийг барьж эмчилж байгаа. Манай эмч нарын ур чадвар, мэдрэмжээрээ ажиллаж байгаа нь ч гол зүйл. Вирусийн эсрэг хүчтэй эмийг олон улсаас татаж авсан. Яг одоо олон улс ч энэ эмийг хэрэглэж байгаа. Маш хүнд байгаа 56 эмэгтэй гэхэд архаг хууч өвчтэй хүн байгаа. Үүн дээр вирусийн эсрэг болон дархлааг дэмжих эмчилгээг хийж байгаа. Ямартаа ч эмчилгээ оновчтой болж байгаа. Хүнд байгаа хүмүүсээ алдахгүйн тулд онцгой анхаарч байна” гэсэн юм.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал: