Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон нь тогтоогджээ. Тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тиймээс PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу илгээсэн болохыг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Гэвч тухайн сэжигтэй тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.
Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна.
Түүнчлэн ирэх сарын 1-ний 18.00 цаг хүртэл тэг зогсолт хийхээр болжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР