Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна.
Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа зарахыг хориглосонтой холбоотойгоор хууль бусаар шагийн архи дарс худалдаалах зөрчил буурахгүй байгаа аж. Тиймээс Нийслэлийн онцгой комиссын зүгээс энэ худалдааг эхлүүлэх саналыг хэлэлцсэн байна. Ингэхдээ 17 градусаас доош градустай архи согтууруулах ундааг худалдаалах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Энэ нь шар айраг, дарс юм.
Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд энэ санал дэмжигдсэн байна.
Харин хэрхэн яаж худалдаалахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс мэдээлэх бололтой.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР