Нийслэлээс орон нутгийг зорих иргэдийн шинжилгээний мэдээллийг хариуцсан 119.mn цахим хуудас ажиллахгүй байгаа билээ. Өчигдөр гэхэд 106000 хүн тус сайт руу хандаж мэдээлэл авахыг хүсчээ. Одоогоор тус сайтыг засварлах ажил үргэлжилж байгааг Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
Сайт ажиллахгүй байгаагаас шалтгаалан Шадар сайдын Ажлын албанаас өчигдөр хуралдаж үүрэг телефоны оператор 4 компанийн удирдлагатай уулзаж шинжилгээний хариуг иргэдийн гар утсанд хүргүүлэх шийдэлд хүрсэн байна. Ингэснээр өчигдөр оройноос эхлэн гар утсанд нь хариу мэдээллийг хүргэж эхэлжээ. Ингэснээр иргэд гар утсаа иргэний үнэмлэхээ биедээ авч явж нийтийн тээвэр болон постуудад үзүүлж хянуулснаар зорчих эрхтэй болж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР