fbpx

Ковид 19: Сэлэнгэд дахин гэр бүлийн 3 хүн халдвар авчээ


Өнгөрсөн 24 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 19680 хүнд шинжилгээ хийснээс хавьтлын 600 гаруй хүнд шинжилгээ хийлээ. 19000 хүнд халдвар илрээгүй. Харин хавьтлын шинжилгээний сорьцноос 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 7 байна. Эдгээр тохиолдлын 5 нь дотоодын халдварын голомттой хавьталтай холбоотой. Харин үлдсэн 2 нь ХӨСҮТ-ийн хоёр ариутгагч байна.

Сэлэнгэд шинээр 4 тохиолдол гарлаа. Гурав нь гэр бүлийн хавьтлууд, нэг нь эмнэлгийн ажилтан байна. Түүнчлэн Дархан-Уул аймагт 1 тохиолдол бүртгэгдлээ. Одоогоор тандалт судалгаа явуулж байгааг ХӨСҮТ мэдэгдэв. Ингэснээр нийт өвчлөл 831 болж байна. Үүнээс 365 нь эдгэрээд байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 457 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд 3, хүнд таван хүн байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал: