fbpx Барилга, худалдааны салбарт ажлын байр олноор бий болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 7 секунд

Барилга, худалдааны салбарт ажлын байр олноор бий болно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт /ХНХСИ/-ээс Монгол Улсын “Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв”-ийн талаар хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулав. Судалгаанд тогтвортой, байнгын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа 2500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд энэ онд бий болох шинэ ажлын байрны төлөв байдлыг тодорхойлоход чиглэсэн байна. Судалгааны дүнгээр энэ онд 74.6 мянган ажиллах хүчний эрэлт өнөөгийн зах зээлд байгаа бол шинэ ажлын байрны дийлэнх буюу 18.6 мянга нь барилгын салбарт бий болох аж. Улирлын чанартай бүтээн байгуулалтыг ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ гэж тооцвол түүнээс өмнө шинэ ажлын байранд ажилчин, ажилтан шалгаруулж авах төлөв ажиглагджээ. Мөн бөөний болон жижиглэн худалдаалах салбарт 15 мянга гаруй ажлын байр шинээр гарах бололтой.

ХНХСИ-ийн захирал М.Алтансүхийн мэдээлснээр “Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгаагаар манай улсын ажиллах хүчний эрэлт ихтэй 20 салбарын жагсаалтыг гаргахад дээрх хоёр салбар тэргүүлж, боловсруулах үйлдвэр, ойн аж ахуй, загас агнуур, зочид буудлын үйлчилгээ болон тээврийн салбар “айргийн тав”-д багтсан. “Өнгөрсөн онд компани, аж ахуйн нэгжүүд 10 мянга гаруй ажлын байранд ажилтан шалгаруулж чадаагүй нь ажил горилогчийн туршлага, мэргэжлийн ур чадвар хангалтгүй байснаас гадна цалин хөлс голж чамладагтай холбоотой. Тиймээс төрийн болон ТББ, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллах боловсон хүчнийг чанаржуулж чадавхжуулахад илүү анхаарах зөвлөмжийг хүргүүлж байна” гэж судалгааны институтын захирал мэдээлсэн юм. Монгол Улсад өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая орчим хүн байдаг бөгөөд дундаж цалин нь 900 мянга орчим төгрөг байна.

Уул уурхайн олборлолтын салбарынхны цалин үүнээс 700 мянга орчим төгрөгөөр ахиу байдаг ч Сангийн яам, Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикаар 1.5 саяас дээш төгрөгийн цалин хөлс авдаг хэсэг нь нийт ажиллагсдын дөнгөж 6-7 хувийг эзэлж байгаа нь дэндүү бага үзүүлэлт аж. 20 болон түүнээс цөөн тооны ажилтантай аж ахуйн нэгжид ажиллагсдын дийлэнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгөөр цалинжиж байгаа нь нийт ажиллах хүчний 5.7 хувийг хамарч байна. Өнгөрсөн онд нийт хөдөлмөр эрхлэгчдийн 10 хувь нь бүх нийтийн баяр, амралтын өдрөөр илүү цагаар ажилласан ч хоёр хүн тутмын нэг нь үндсэн цалингаа 1.5-2 дахин өсгөж авсан тооцоог хийсэн нь хөдөлмөрийн үнэлэмж бага, Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт амьдралд хэрэгжихгүй байгааг харуулж буй хэрэг юм.

Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг хямралд орсноос үүдэн сүүлийн дөрвөн жил аж ахуйн нэгж, компаниуд ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмэх байтугай сард нь хэрхэн олгоод л санаа тавьж байсан. Гэвч бид хямралын хүнд үеийг давж чадлаа. Тиймээс хүний нөөцөө яаж бүрдүүлж, хэрхэн бэхжүүлэх талаар анхаарах цаг болж байна. Сүүлийн 27 жилд бид байшин барилга барих, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулах, унаа машинаа солих зэрэгт олсон орлогоо хангалттай зарцуулсан. Эцсийн эцэст түүнийг чинь хөдөлмөрийн хүмүүс, ажилтан, ажилчид бий болгодог юм. Одоо тэдний цалин урамшууллыг нэмэгдүүлэх, мэргэжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө зарах цаг болсон. Ер нь бид “Ашгийн төлөө хэсэг этгээдийг компани гэнэ” гэсэн тодорхойлолтыг өөрчилж, Европын орнуудын жишгээр “Цалин хөлсний төлөө ажилладаг хамт олныг компани гэнэ” гэдэг чиглэлд анхаарч, үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлэх ёстой. Цаг үе ч үүнийг шаардаж байна” гэсэн юм.

Өнөөдөр нийт компани ашгийнхаа 11-20 хувийг ажилтан, ажилчдадаа хөрөнгө оруулахад зарцуулсан байдаг аж. Үүнд цалин хөлс, шагнал урамшуулал багтана. Сүүлийн үед амжилттай ажиллаж байгаа зарим компани ашгийнхаа 60-70 хувийг ажиллагсдаа хөгжүүлэхэд зарцуулдаг болсон тухай МҮХАҮТ-ын ерөнхийлөгч хэлж байлаа.

Д.МӨНХ

"НАЯН ЖИЙП НЭГ ДОР" борлуулна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​