АН-ын дарга асан С.Эрдэнэ гомдолтой байна. Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуулиар багаа хангалттай удирдаж чадаагүй хэмээн ёс зүйн хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцорсон билээ. Харин өнгөрсөн хугацаанд АН-ынхан хангалттай ажиллаж чадахгүй байгаад тэрээр сэтгэл гундуухан яваагаа хэвлэлд ярив.
Тэрээр ярилцлагадаа “Би албан тушаалаа өгөхдөө АН-ын даргын тамга тэмдгийг намын дэд дарга Ц.Туваанд хариуцуулсан. Харамсалтай нь 6 сар өнгөрч байхад юу ч хийгдсэнгүй. Ц.Туваан үүргээ биелүүлэхийн оронд намын даргын тамга тэмдгийг буруугаар ашиглаж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж дүрэмд байхгүй шинэ албан тушаал бий болгочихсон. Дээр нь маш хууль бус томилгоо хийгдлээ. АН дандаа үндсэн дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна. Харамсалтай байна. Үйл явц цаашаа хэрхэн өрнөхийг анхааралтай харж байна. Би намын даргын ажлыг хүлээлгэж өгснөөс биш гишүүнээсээ чөлөөлөгдөөгүй. Цаашид ч гишүүн хэвээрээ байна. Одоо дуугарах цаг болсон” хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР