Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нууц камер байрлуусан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар Ерөнхий сайдын ажлын албаны 10 орчим өрөөнд өнөөдөр нэгжлэг хийжээ.
Уг асуудалд Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б-г шалгаж эхлээд байгаа гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор камерыг хэн ямар зориулалтаар байрлуулсан, хэр удаан байсан зэрэг мэдээлэл тодорхой болоогүй байна.
Төрийн ордонд нууц камер байрлуулсан гэх асуудал анхных биш юм. УИХ-ын нэр бүхий гишүүд ч өмнө нь ийм асуудлыг дэгдээж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл тэдгээр асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдээллийг ил болгоогүй юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР