Төрийн ордонд яг одоо хатуу хөл хорио тогтоогоод байна. Учир нь ордын нэгэн ажилтны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тиймээс ХӨСҮТ-ийн Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авчээ. Тухайн ажилтан Төрийн ордны зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт өрөө нь байрладаг талаар хэвлэлүүд мэдээлж байна. Эерэг хариу гарсан ажилтны шинжилгээний сорьцыг PCR шинжилгээ хийхээр ХӨСҮТ-д хүргүүлээд байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР