fbpx Авлигын хэрэгт сэрдэгдсэн Ш.Раднаасэд АТГ-т шударга царайлах хэрэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 34 секунд

Авлигын хэрэгт сэрдэгдсэн Ш.Раднаасэд АТГ-т шударга царайлах хэрэггүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг тогтоолын төслийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлжээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан байна. Одоогийн мөрдөж буй Авлигын эсрэг хуулийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг. Тэгвэл өөрчлөлт оруулж буй хуулийн төсөлд АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог нь хэвээр, зөвхөн дарга нь дэд даргаа томилдог болох өөрчлөлтийг тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаас уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг эцэслэн шийднэ. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлсний дунд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн байр суурь анхаарал татав. Тэрээр:

-Монгол Улсын 2005 онд Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Энэ хуулийн төсөл бидний нэгдэн орсон конвенцыг зөрчиж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг нь улс төрийн хүсэл зоригоос хамаардаг. Даргыг нь хэн томилох вэ гэдгийг олон талаас нь ярьж байж 2008 онд хууль нь батлагдсан түүхтэй. 10 гаруй жилийн дараа энэ байгууллагыг татан буулгах ажиллагаа эхэлж байна гэж харж байна. Яагаад гэвэл даргыг хэн, хаанаас томилох вэ гэдэг нь өөрөө энэ байгууллагын тогтолцоотой холбоотой асуудал юм. Хамгийн том асуудал нь энэ. 

Хоёрдугаарт, Монгол Улсын Авлигын индекс гэж зүйл бий. Түүгээр хууль тогтоомж, мэдээллийн ил тод байдал зэрэг олон зүйлийг харж үнэлдэг. Энэ өөрчлөлтийг хийснээр манай индекс дахиад доошоо унах нь. Үүнийг тооцож үзсэн юм болов уу. 

Ер нь Засгийн газрын дэргэд олон мөрдөх алба хэрэггүй. Мөрдөн албыг прокурорт нь өгдөг юм уу эсвэл цагдаатай нийлүүл. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хянадаг, мэдээллийн ил тод байдлын хангадаг, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг байгууллагаа УИХ дэргэдээ авч үлддэг юм уу. Иймэрхүү байдлаар явах ёстой юм болов уу гэж бодож байна хэмээв.

Гэхдээ Ш.Раднаасэд гишүүний энэ шударга байр суурь тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байна. Учир нь тэрээр өмнөх парламентын үед багагүй дуулиан тариад амжсан. Тодруулж хэлбэл, эрхэм гишүүний хамаарал бүхий МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар авлига авсан үйлдэл дээрээ баригдсан дуулиант хэрэг мандсан билээ. Тэд бол МХЕГ-ын газрын дарга Н.Баярсайхан, хэлтсийн дарга Э.Аззаяа нар. АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр Н.Баярсайхан оймсноосоо их хэмжээний мөнгө оймсондоо хийж гардуулсан. Мөрдөн байцаалтаар тэд аж ахуйн нэгжийг шахан боогдуулах замаар 1 тэрбум орчим төгрөг авлигад авсан нь тогтоогдсон.

Н.Баярсайхан Ш.Раднаасэд хоёр оюутан ангийн нэг хоёр төдийгүй сайн найз гэгддэг. Н.Баярсайханыг МХЕГ-т ороход гол түлхэц болсон хүн нь эрхэм гишүүн гэдгийг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Түүгээр зогсохгүй Н.Баярсайхан албан тушаалаа ашиглаж авсан хахууль болгоноосоо Ааяад тэдэн төгрөг гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг байсан. Ш.Раднаасэдийг Ааяа гэж дууддаг байсан гэж мөн хэвлэлүүд онцолсон байдаг.

Харин Э.Аззаяа нь Ш.Раднаасэдийн удирдлага дор ажиллаж байсан гэлцдэг.

Эрхэм гишүүн Ш.Раднаасэдийг Монгол даяар сэрдсэн гол үндэслэл авлигын ноцтой хэрэгт холбогдсон дээрх хүмүүсийн ял шүүх дээр хөөн хэлэлцэх хугацаагаар хөнгөрсөн байдаг билээ. Тэрхүү хөөн хэлэлцэх хугацаатай хуулийн төслийг тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Раднаасэд оруулж ирэн баталсан байдаг юм. Энэ асуудал парламентын түвшинд өндрөө авч Н.Баярсайхан нарын хэргийг сэргээн шалгаж тохирох ял шийтгэлийг оногдуулсан удаатай.

Түүгээр ч зогсохгүй хамаарал бүхий нөхөд нь хэрэгт холбогдон шүүгдэж байх үед тэрээр УИХ-ын гишүүдийн хамт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх, ШЕЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж байсан сонин давхцлууд бий.

Ямартаа  ч эрхэм гишүүн Ш.Раднаасэд авлигын томоохон асуудалд сэрдэгдсэн нь үнэн. Тийм хүн өнөөдөр авлигын гэмт хэргийг шалгадаг байгууллагын өмнөөс сэтгэл зовнин суугаа нь үнэмшилтэй санагдахгүй байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Д.Кёкүшюзан Батбаяр Ц.Алтанцагаас айж 10.000 доллар өгсөн хэрэг үү
Д.Кёкүшюзан Батбаяр Ц.Алтанцагаас айж 10.000 доллар өгсөн хэрэг үү
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​