Засгийн газрын шийдвэрээр бэлэн байдлын зэргийг бууруулж 34 салбарын үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн олон нийтэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Арванхоёрдугаар сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарна. 18 үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээж, арванхоёрдугаар сарын 11-н хүртэл ажиллуулж байсан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс 52 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байна.
Арванхоёрдугаар сарын 14-нөөс замын хөдөлгөөн QR кодоор биш хуучин байснаар хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоно. Мөн арванхоёрдугаар сарын 14-нөөс спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг дэлгүүрээр худалдаалах эрх нээгдэж байна” гэв.
Өөрөөр хэлбэл, дарс, шар айргийг дэлгүүр, ресторанд худалдаж эхлэх ажээ.
Эх сурвалж:shuurhai.mn Г.ОЧИР