Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн ... дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч О нь энэ сарын 19-ний шөнийн 03:00 цагийн орчимд харуулын байрнаас гарч яваад олдохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 12:40 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад байлдагч О нь төөрч ОХУ-ын талд саатуулагдсан. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл гараад байв.
Тэгвэл энэ асуудлаар ХХЕГ-аас “Байлдагч О нь албандаа дөнгөж дадлагажиж эхэлж буй тангнараг өргөөд нэг сар болсон шинэ цэрэг. Дадлага туршлагагүй учраас төөрсөн. Гэхдээ харуулын байрнаас нь холгүй 8-9 км зайнаас олсон. Хилийн манаан нь тогтсон маршрутгүй замгүй. ОХУ-ын талд саатуулагдаагүй бөгөөд одоо ангидаа үүрэг гүйцэтгэж байна. Байлдагч ирсэн учраас цагдаагийн байгууллага шалгалтаа зогсоосон” гэсэн мэдээллийг өгчээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР