Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 76 настай иргэн энджээ. Талийгаач коронавирусийн халдвартай байсан байна. Харин үндсэн онош нь цээжний булчингийн сулралтай, чихрийн шижинтэй, элэгний C вирусийн архаг өвчлөлтэй байсан гэв.
Нас барсан шалтгаан нь зүрх судасны дутагдлаар нас барсан гэж мэдээллээ. Өвчтнийг эмнэлгээс шилжүүлэх боломжгүй, хүнд байсан учраас Нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байжээ.
Одоогоор тус эмнэлэгт 197 хүн байгаагаас 102 нь эмч ажилтнууд, үлдсэн нь өвчтөнүүд байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР