ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 22 хүн эмчлүүлж байгаагаас 25 настай жирэмсэн эмэгтэй маш хүнд байгаа ажээ. Эмч нар халдварын эсрэг эмчилгээ болон ураг хамгаалах эмчилгээг цаг алдалгүй хийсээр байгааг дуулгалаа.
Түүнээс гадна өнөөдөр өглөө 30 настай эмэгтэй тус эмнэлэг дээр амаржжээ. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэнэ.
Цэргийн төв эмнэлэг дээр 2 хүн маш хүнд оноштой байгаа аж. 51 настай эрэгтэй хэдийгээр халдварлаад эдгэсэн ч үндсэн оношоороо бие нь дээрдэхгүй байна. Тэрээр зүрхний шигдээс, тархины судасны хатуурал оноштой. Эмч нар Шастины 3-р эмнэлгийн эмч нартай зөвлөлдөн эмчилгээг үргэлжлүүлж байна гэв. Харин нөгөө өвчтөн нь 53 настай эмэгтэй. Мөн зүрхний хэм алдалттай, чихрийн шижинтэй ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР