Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 39 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 38 нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос, 1 нь гадаадаас ирсэн иргэн байна. БЗД-ийн голомтоос илэрсэн 38 хүн тусгаарлах байр болон гэрт тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээний үр дүн аж. Тэдний дунд эмнэлгийн ажилтан 3, өвчтөний гэр бүл 30, өвчтөн 4 байна.
Харин ХСҮТ-өөс нэмж халдвар илэрсэнгүй. Мөн бусад аймгийн голомтуудад ч халдвар илрээгүй байна.
Шинжилгээний хувьд БЗД-ийн голомтод 2 дахь давтан шинжилгээ хийгдээд дуусч байна. Зарим хүний 3 дахь давтан шинжилгээ эхлээд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР