Монголын толгой баян "Магнай трейд" группийн ерөнхийлөгч Б.Ганзоригийн бага хүү Г.Содбаяр бусдын биед ноцтой гэмтэл учруулсан мэдээлэл гарч эхэллээ. Түүний хохирогч Ю.Кундыз хэмээх фитнесээр хичээллэдэг бүсгүй аж.
Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа “МТ группийн бага хүү болох Содбаяр нь надад хүнд гэмтэл учруулж нурууны ясыг маань хүнд гэмтээж мөн ахар сүүл буюу сүүжний ясны 3 үеийг хугалсан болно. Хүн ийм араатан шиг байж болох уу. Архи тамхи нь дэндээд хуулийн байгууллага өнөөдөр хаана байна аа.
Би дараагийн тэмцээн болох Улсын аваргатаа бэлдэж байсан. Цаашлаап дэлхийн тэмцээнд явах төлөвлөгөөтэй байсан. Энэ бүхэн үгүй боллоо. Миний дотор багтаж ядаж одоог хүртэл итгэхгүй байна. Би дахиж хуучин шигээ нугарч чадахаа байлаашдээ. Өөрийгөө ийм байдалд орсонд итгэж чадахгүшй байна. Эцэг эхээс минь заяасан эрүүл саруул бие, чадвар” гэжээ.
Тэд юунаас болж ийм байдалд хүрсэн талаар тэрээр дурдаагүй байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР