Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах саналыг Эрүүл мэндийн яам гаргасан талаар мэдээлэл гараад байгаа юм. Энэ асуудлаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хариу тайлбар өглөө.
Тэрээр "ЭМЯ-наас хөл хориог нэгдүгээр сарын 6-наас хойш сунгах эсэх саналыг одоогоор УОК-т гаргаагүй байгаа" гэв.
Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт шинэ голомт дэгдсэнтэй холбоотойгоор УОК, Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэл Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоогоод байгаа билээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР