Увс аймгийн Наранбулаг сумын нутагт өнгөрсөн шөнө газар хөдлөлтийн чичирхийлэл болжээ.
Энэ талаар ОБЕГ "Тус аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Бөгдөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 километрт /Ө-49°30’00”,У-92°43’12″/ 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны 05:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 05:33 цагт ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүйг мэдээлсэн" гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР