Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, бэлчээрийн талбай зэргийг нарийвчилж гаргасан.
2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэхэд зуншлага нийт нутгийн 50 хувьд “хэвийн”, 30 хувьд нь “дунд”, 20 хувьд нь “муу” гэсэн үнэлгээтэй байв. Зүүн бүсээс бусад аймагт хадлан гарц тааруухан байсан учраас баруун, төв, говийн зарим аймгуудад өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа.
Цаашдаа шаардлагатай өвс тэжээлийн 90 гаруй хувийг дотоодын тэжээлийн үйлдвэрүүд, хадлан бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэлээс бүрдүүлнэ. Иймээс энэ чиглэлд шуурхай арга хэмжээ авч хүйтний эрч чангарахаас өмнө малын бүх төрлийн өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталлаа.