Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар 38 хүн өвчилсөн нь батлагджээ.
Үүнээс Цэргийн төв эмнэлгийн 2 сувилагч байгаа бол бусад нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос үүдэлтэй байна. Тодруулбал, ХСҮТ-д батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтлаас 4, Франкфуртын нислэгээр ирсэн иргэдээс 1 хүнээс халдвар илэрсэн байна. Үлдсэн нь нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтын давтан шинжилгээгээр батлагджээ.
ХСҮТ-ийн хувьд шинээр илэрсэн 4 хавьтлаас 3 нь гэр бүлийн хүмүүс, 1 нь хамт ажилладаг тасгийн ажилтан аж. Тиймээс иргэн бүр өндөр сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ анхааруулсаар байна.
Тэгвэл олон улсын хувьд Их Британи улсад гарч байгаа халдвар анхаарал татсаар байна. Тус улсад өчигдөр 24 цагийн дотор 41000 шинэ халдвар бүртгэгджээ. Тус улсад мутацид орсон хүнд төрлийн коронавирус илрээд байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР