Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс гаралтай томоохон голомтоос үүдэлтэй коронавирусийн халдвараар “Тэнүүн Огоо” автобус баазын жолооч өвчилжээ.
Халдвартай иргэн тухайн жолоочийн хамаатан садны хүн бөгөөд гэрт нь ирж очих үедээ халдвар тараасан байна. Тэрээр энэ сарын 24-нд хамгийн сүүлд ажилдаа очжээ. Тиймээс тухайн жолоочийн ажлын хамт олны дундаас ойрын хавьтал болсон 10 гаруй хүнийг тусгаарлажээ. Мөн 80 гаруй хүний шинжилгээг авч эхлээд байна.
Түүнээс гадна тухайн жолооч нь Чингэлтэй-Зунжин чиглэлд автобус барьдаг гэнэ. Тиймээс энэ сарын 20-24-ны хооронд тус автобусаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээний цэгүүдэд шинжилгээ өгөхийг уриаллаа.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР