"Тэнүүн-Огоо" компанийн автобусны жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, "Тус иргэн нь хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 24-нд очсон. Тухайн хүний гэр бүлийн хүн нь коронавирусийн халдвараар өвчилсөн учраас халдвар авсан байна лээ. Чингэлтэй-Зунжин чиглэлд явдаг автобусны жолооч байсан. Ойрын хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарласан. Бусад хавьтал болох 80 гаруй хүний шинжилгээ хийгдэж байна.
Тиймээс энэ сарын 20-24-ний хооронд Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусанд үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай байна" гэлээ.