Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Сайн ломбард"-ыг энэ сарын 17-ны өдөр дээрэмдсэн хэрэг гарсан юм. Тодруулбал, 25-35 насны залуу дайран орж ломбардын ажилтанд хутга тулган тоо хэмжээ, ширхэг тодорхойгүй үнэт эдлэлүүд, нэг сая орчим орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан байдаг.
Цагдаагийн байгууллагаас хэрэгтэн этгээдийг эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Сэжигтэн нь урьд нь хэд, хэдэн удаа ломбард дээрэмдсэн хэргээр шалгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан аж.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР