fbpx Б.ГАНБОЛД: МОНГОЛ УЛСЫН 2040 ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙГ ТӨЛӨВЛӨЖ БАТЛУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 21 секунд

Б.ГАНБОЛД: МОНГОЛ УЛСЫН 2040 ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙГ ТӨЛӨВЛӨЖ БАТЛУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

 Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс Монгол Улсын “Хүн ам, нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж байгаа. Тэгвэл төслийн боловсруулалтыг хийж, дунд шатны тайлангаа амжилттай нэгтгэн хүргүүллээ. Төслийг хариуцаж байгаа төслийн удирдагч Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал Б.Ганболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн оныг ямар ахиц дэвшилттэйгээр үдэж байна вэ?

-Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтэц, судалгаа төлөвлөлтийн хэлтэс гэсэн хоёр хэлтэс дээр гурван асуудалд нэлээд төвлөрч ажиллаа. Тэр хүрээндээ ч чамгүй ажил амжууллаа. Нэгдүгээрт, мэргэжилтнүүдийнхээ ажиллах орчинд анхаарч зохион байгуулалтын өөрчлөлт хийж, байгууллагынхаа таван давхрын заалыг хот байгуулалтын лаборатори “Urban Lab” байгууллаа. Мэргэжилтнүүд нэг дор төвлөрч, эрдэм шинжилгээний баримт бичиг, зураг төслийг боловсруулах нөхцөлийг бий болгож, илүү үр дүнтэй ажиллах боломжтой болгосон. Мөн хэлтсийн удирдлагууд ч нэг дор мэдээллээ солилцох хамтран ажиллах боломж бүрдсэн. Хоёрдугаарт, төслийг хэрэгжүүлэгч хоёр хэлтсийн дарга, 13 мэргэжилтэнтэй нэг бүрчлэн тулж ажиллаж, хувь хүний онцлог чадавхи чадамж, давуу тал дээр түлхүү анхаарч ажлыг тэнцвэртэй хуваарилалт хийж, ойлголцож чадсанаар судалгааны болон үнэлгээний ажил илүү оновчтой цаг хугацаа хэмнэсэн, ажлын бүтээмж өндөр байлаа. Энэ бол баг хамт олон нэгдэж чадсаны үр дүн гэж харж байгаа.

Гуравдугаарт,  Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбарын эрдэмтэн, академич, профессор докторууд, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургууль, Төрийн бус байгууллага, Хувийн хэвшлийнхэнтэй өргөн хүрээнд хурал семинар, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулж хамтран ажиллалаа. Ингэснээрээ салбартаа манлайллыг тогтоож, мэргэжлийнхний дэмжлэгийг авч байгаа. Мөн “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэг үзүүлэлтийг хангаж чадлаа.

-Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ/-ийн дундын тайланг захиалагч Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэн өглөө. 2021 онд ямар төлөвлөгөөтэйгөөр ажиллах бэ?

-ХАНСХЕТ-ийн хүрээнд дөрвөн том шатлалтай  үйл ажиллагаа явуулна. Тодруулж хэлбэл  21 аймаг, 330 сумын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийнэ. Хоёрдугаарт, судалгаан дээр үндэслэн нутаг дэвсгэрийн болон хот суурингийн үнэлгээг хийх,  Гуравдугаарт дээрх үнэлгээний үр дүнд тулгуурлан төлөвлөлт хийх юм. Энэ төлөвлөлт 2040 он хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орон зайн болон хүн амыг яаж хөгжүүлэх вэ гэдэг төсөөллийг хамгийн бодит хувилбараар буюу шинжлэх ухааны үндэслэлтэй 2-3 хувилбартай төлөвлөнө.

Дөрөвдүгээрт,  дээрх үндэслэл, судалгаа, дүгнэлт, төлөвлөлтийн баримт бичгээ Засгийн газар болон УИХ-аар батлуулах ажил юм.  Энэ дөрвөн том ажлын хүрээнд судалгаагаа амжилттай дуусгаж, үнэлгээний шатны тайланг өгсөн байна.

-Аливаа ажлын тайлангаар үр дүнг дүгнэдэг. Ямар үр дүнтэй үнэлэгдэв?

-Манай тайланд техникийн хяналтыг хийж байгаа Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарын Хот байгуулалтын хэлтэс “Үнэлгээний шатны тайлан”-г 92 хувиар үнэлсэн. Энэ бол маш том үзүүлэлт. Тайлангийн хүрээнд гурван боть тайлан, 11 зураглалын ажил хийгдсэн. 10 зураг нь  1:1,000,000 масштабтай. Нэг зураг нь 1:500,000 масштабтай үндсэн зургуудыг амжилттай боловсруулаад хүлээлгэж өгсөн. 

Төлөвлөлт болон төлөвлөлтийн үе шатны хэлэлцүүлгүүдийг 21 аймгийн орон нутгийн ажлын хэсэг, салбар яамд, МАЭ-ийн Мэргэжлийн зөвлөл, БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл, БХБСайдын зөвлөл, Монгол Улсын Засгийн газраар хэлэлцүүлж, эцсийн байдлаар 2021 оны УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын “ХАНСХЕТ- 2040” он хүртэл орон зайн төлөвлөлт стратегийн бодлогын бичиг баримтыг оруулж батлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллах болно. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч цар тахлын улмаас шаардлагатай хэлэлцүүлэг семинарыг хурдан шуурхай цахимаар хуралдуулж хэлэлцүүлээд явж байна. 2021 онд цахим шилжилт хийх ажлыг төлөвлөж байна.  Дашрам дурдахад энэ сарын 24-нд ХАНСХЕТ-ийг боловсруулах арга зүйг БХБЯ дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж 100 хувийн саналтайгаар дэмжигдсэн.  Энэ аргазүйн хүрээнд төлөвлөлтөө боловсруулна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн бүсийн хуваарь, бүсийн тулгуур төв, зам тээвэр дэд бүтэц, эрчим хүчний их үүсвэр технологийн шийдэл, уул уурхай түшиглэн хот суурин газар хөгжүүлэх, аялал жуулчлал дагасан хөгжил, хөдөө аж ахуй дагасан хөгжил гээд макро түвшний олон салбарын хөгжлийг гаргаж ирсэн шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтүүд гарч ирнэ.

Ц.ТУВААН ШҮҮХЭД С.ЭРДЭНЭ МАН-Д НАЙДАЖ БАЙНА
Ц.ТУВААН ШҮҮХЭД С.ЭРДЭНЭ МАН-Д НАЙДАЖ БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​