Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам” баталсан.
8 үйлдвэрт 2020 оны 11 дүгээр сард 1,939,944 литр чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлсэн байна. Шаардлагатай бичиг баримт бүрдүүлсэн 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд анх удаа 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож дууслаа.