ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах, бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омог, Дундговь аймгийн Хулд суманд үржүүлж буй мах, ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг баталлаа.
“Баянбулаг” омог нь тал, хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шим өндөр, жингийн алдагдал бага, зүс жигд омог хэмээн онцоллоо. Энэ цөм сүрэг үндсэн ашиг шим нь ноос, бусад омгийн хониноос тослог бага, чийг өндөр, уургийн агууламж ойролцоо махны гарцтай юм.
“Олдохын хүрэн бор” омог нь мах, ноос, сүүний ашиг шим өндөртэй. Энэхүү тэмээ тус бүрийн махны ашиг шим Монгол үүлдрийн тэмээнээс 68.8-163.8 кг-аар илүү байгаа юм.