Засгийн газраас өнөөдөр коронавирусийн халдваргүй эрүүл бүс болсон аймгуудыг нэрлэлээ. Үүний хажуугаар нийслэл Улаанбаатар хотын хувьд халдварын тархалт улам нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байгааг төр засгийн зүгээс онцолж байв.
Улаанбаатарт хамгийн сүүлд дэгдсэн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс гаралтай голомт маш өргөн хүрээтэй байгааг анхааруулсаар байна. Халдварын эсрэг тэмцэж байгаа арга хэмжээ ямар хүрээнд хэр үр дүнтэй үйлчилж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тайлбар хийхдээ “Шинэ төрлийн коронавирус бол дэлхийн хэмжээнд цар тахал гэдгийг зарлачихсан. Тархалтын магадлалтыг онолоор таамаглах боломжтой. Тиймээс Улаанбаатарт голомтын хэдэн хувийг хумиад байна гэж хэлэх боломжгүй” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР