ХСҮТ-д нас барсан иргэнийг оршуулсны дараа ар гэрийнхнээс нь коронавирусийн халдвар илрээд байгаа юм. Талийгаач халдвар авсан байсан уу, хэрэв тийм бол оршуулах үйл ажиллагааг ар гэрт нь даатгаж болох байсан уу гээд олон асуудлыг олон нийт анхаараад байгаа юм. Энэ асуудлаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр тайлбар хийв.
Талийгаачийг эмнэлэгт байх хугацаанд халдвар авсан эсэхийг тогтоох боломж байгаагүй. Тухайн үед ХСҮТ-д халдвар гараагүй байсан. Тиймээс шарилыг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Оршуулах үйл ажиллагаа болж байгаа цаг үетэй давцхан ХСҮТ-д халдвар гарсан. Тиймээс талийгаач халдвар авсан байх магадлалтай хэмээн сэжиглэж ар гэрийнхнээс нь шинжилгээ авснаар ийнхүү халдвар илэрчээ.
Харин оршуулгад оролцсон бусад хүмүүсийн хувьд халдвар илрээгүй гэлээ. Тиймээс нэгэнт нас барж оршуулах зан үйл хийгээд байгаа хүн, ар гэрийнхнийг нь хүндэтгэн энэ асуудлыг дахин сөхөхгүй байхыг хэвлэлийнхэн болон олон нийтээс хүслээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР