Коронавирусийн халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирснээс хойш өнөөдрийг хүртэл цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн нийт 40 гаруй ажилтан вирусээр халдварлаад байгаа юм.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эрүүл мэнд амь насаа дэнчин тавин халдвартай хүмүүстээ нүүр тулан эмчлэхийн төлөө ажиллаж байгаад халдвар авсан ажилтнуудад ЭМЯ-наас хүн тус бүрт 4-5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Цаашид ч энэ журам үргэлжлэх гэнэ.
Олон улсад цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эмч ажилтнуудын дунд сэтгэл гутралын хам шинж хэмээх өвчин шинээр гарч байгаа аж. Учир нь олон өвчтөн нүдэн дээр нь хэрхэн өвдөж эндэж байгааг урт хугацаанд харсан, ар гэртээ харьж чадаагүй олон сараар ажиллаж байгаагаас ийм өвчинд нэрвэгдэж эхэлжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР