Дурсамж дүүрэн 2020 он улиран одож, шинэ бүхний эхлэл болсон 2021 он айлчлан ирлээ. Дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй холбогдож, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүлээн авч уншдаг үнэнч уншигчиддаа болон хамтарч ажилладаг байгууллагууддаа шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Эрхэм уншигч та бүхэн минь түүх болон үлдэж буй 2020 онд алдаа оноо, амжилт бүтээлээ цэгнэж, ирэх ондоо бүтээлч хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, идэвх санаачилга гарган ажиллаж, ололт амжилтаа бататгана гэдэгт итгэлтэй байна.
Бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг уншиж, санал сэтгэгдлээ илэрхийлж биднийг үргэлж хурцалж байдаг та бүхний минь амьдралд 2021 он мартагдашгүй, гайхалтай цаг хугацаа байхыг хүсээд, ирэх ондоо шинэ соргог мэдээ, мэдээллээрээ эргэн уулзахын ерөөл өргөе!
Шинэ оны баярын мэнд хүргэе.
Shuurhai.mn сайтын хамт олноос