ЭМЯ-наас өнгөрсөн сарын 30-ны /2020.12.30/ өдөр "Тэнгэр плаза" төвөөр үйлчлүүлсэн иргэдийг коронавирусийн PCR шинжилгээнд хамрагдахыг анхааруулжээ. Шинжилгээг энэ сарын 1-3-ны өдөрт 09.00-17.00 цаг хүртэл Нийслэлийн 14 дүгээр сургууль дээр авч байгаа аж.
Уг өдөр шинжилгээ өгсөн иргэн "Тэнгэр плаза" төвөөр үйлчлүүлсэн бөгөөд өчигдөр буюу энэ сарын 31-ны өдөр хариу нь эерэг гарч халдвартай болох нь батлагджээ.
Өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 5 хүн шинээр бүртгэгдсэнээс 2 иргэн хаанаас халдвар авсан нь тогтоогдоогзй байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР