Тусгаарлан ажиглалтын томоохон газар болох нийслэлийн БЗД-т байрлах Амар зочид буудалд халдвар илэрсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Франкфуртаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Амар зочид буудалд тусгаарлаж байжээ.
Тэдний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж, гэрийн ажиглалтад шилжих байсан ч тус зочид буудлаас халдвар илэрч тусгаарлалтад байсан иргэдийг өөр буудал руу нүүлгэн шилжүүлжээ.
Ингэснээр тусгаарлалтын байрнаас халдвар гарсан хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь Энхсаран сувилал дээр халдвар алдагдаж томоохон шуугиан болсон билээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР