Өнгөрсөн 24 цагийн дотор хийсэн нийт лабораторид 11152 хүний шинжилгээгээр 22 хүнээс илэрчээ. Үүний 7 нь Франкурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн 3 дахь давтан шинжилгээний хариу аж.
Мөнхада компанийн голомтоос нэмэгдэж 4 хүн халдвар авсан нь батлагджээ. Ингэснээр тус голомтот нийт халдвар 6 болж байна. Одоогоор хаанаас халдвар авсныг тандан судалсаар байгаа гэнэ. Өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Ингэснээр одоогийн байдлаар ойрын хавьтал 35 хүнийг тусгаарлажээ.
Шинээр 2 тохиолдол нэмэгдсэн нь Төв шуудан компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хүмүүс аж. Тиймээс тухайн компанийн 20 гаруй хүнийг тусгаарласан байна.
Түүнчлэн БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс гаралтай голомтын хавьтал гэр бүлийн 4 хүн байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР