Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэд Амар зочид буудалд тусгаарлагдаж байгаа юм. Уг зочид буудлаас өчигдөр халдвартай иргэдийг зөөвөрлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн иргэд нь 3 дахь давтан шинжилгээгээр халдвартай болох нь батлагджээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тус зочид буудалд 100 гаруй хүн тусгаарлагдаж байгаа. Тиймээс тэдгээр хүмүүсийн эрсдлийг бодож халдвар илэрсэн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Тэр дунд манай резидент эмч бас бий. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлсний дараа зочид буудлын үйлчилгээний ажилтнуудыг сольсон байгаа” гэв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР