Шинэ жилийн баяраар хамгийн их гүйлгээтэй барааны нэг бол оргилуун дарс. Энэ жил хэдийгээр хөл хориотой байгаа ч оргилуун дарсны эрэлт өндөр байсан билээ.
Тэгвэл энэ жилийн оргилуун дарсны худалдааны маапаан дагуулсан нэгэн бичлэг олон нийтийн сүлжээнд гарч эхлэв. Эх орондоо үйлдвэрлэсэн хэмээн сурталчилж байсан "Luxurious" нэхтэй оргилуун дарсны шошгоны цаанаас ОХУ-ын "Советское" гэх шошго гарч ирсэн нь анхаарал татаж байгаа юм.
Тус оргилуун дарсыг Цэс хайрхан ХХК худалдаанд гаргасан бөгөөд ШӨХТГ-аас шалгаж эхэлсэн талаар албан ёсоор мэдээлжээ. Энэ асуудлаар ШӨХТГ-аас мэдээлэл өгөх ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР