Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийг нийслэлийн БЗД-ийн нутаг дахь “Амар” зочид буудалд тусгаарласан. Тэгвэл тусгаарлалтын 14 хоног дууссан иргэдээс 7 хүнд коронавирус илэрчээ.
ЭМЯ тэдгээр иргэдийг өчигдөр нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор халдвар хэрхэн авсан нь тодорхойгүй байгаа гэлээ. Тодруулбал, халдварын дэглэм зочид буудалд алдагдсан уу, иргэд Германаас ирэхдээ халдвартай байсан уу гэдгийг шалгаж эхэлсэн байна. Үүнийг тогтоохын тулд камер шүүх зэрэг ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР